Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Х.Нямбаатар: Нийслэлд гурван шугам бүхий метро барина

Х.Нямбаатар: Нийслэлд гурван шугам бүхий метро барина

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр буюу Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан 384 жилийн ойн баярын өдөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан. Энэ үеэр тэрээр ирэх жил гурван шугам бүхий метроны төсөл эхлүүлнэ гэж мэдэгдэв.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн зоригтой бөгөөд оновчтой шийдэл бол метротой болох. Үе, үеийн хотын дарга нар метроны асуудал, масс тээврийн хэрэгсэл баръя, тавъя гэдэг мөрөөдөлтэй байсан боловч ТЭЗҮ болон санхүү, улс төрийн дарамт шахалтаас болж нуран унаж байсан. Тэгвэл бид нар ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метро барих том зорилт дэвшүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Хятадын төрийн өмчит метро барьдаг компаниудтай Нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцөлийг ойрын үед танилцуулж, судлах яриа хэлэлцээ амжилттай болсон.

Цаашид Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар метро, тойрог хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Шаарлагатай гэж үзсэн Засгийн газар, УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулан ажиллаж байгааг хэлье. Миний бие УИХ, Засгийн газарт ажиллахдаа том төсөл, хөтөлбөрийг ахалж, тодорхой үр дүн гаргаж байсан туршлага бий. Энэ туршлагаа Нийслэл Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын ажил болох метро, тойрог хурдны зам байгуулах төсөл дээр гаргаж, хэлэлцээрийн ширээг ахалж суух бодолтой байна. Энэ төслүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хот түгжрэлгүй, бохирдолгүй, бухимдалгүй хот болох боломж бүрдэнэ” гэлээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)