Х.Нямбаатар: Ирэх оны нэгдүгээр улирлаас иргэд цахим паспортоор үйлчлүүлнэ
Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Гадаад паспортоо өөрсдөө хэвлэнэ. Зураг төсөл нь батлагдсан. Мөн Цахим гадаад паспортыг Монгол улсын иргэн бүрт олгох ажлыг ирэх жил эхлүүлнэ. Олон улсын иргэний нийгмийн байгууллагын гишүүдийн хувьд харилцан интеграцитай эхлүүлнэ. Ирэх оны нэгдүгээр улирлаас иргэд цахим паспортоор үйлчлүүлнэ" гэв.