Д.Амарбаясгалаан, Ц.Батболд нарыгаа шалгаач ээ!
Увсад нэг “нислэгчин” үнэхээр гаарч байгаа бололтой юм. Гадагш дотогш нисэх, “гаарийдах” наргих талаараа төгс талын нислэгчин болсон бололтой юм. Нисэж байгаагаа, хаанаас зардалтай хэрхэн нисээд байгаагаа шилэн дансандаа ер мэдээлдэггүй. Нэг ийм лут эр Увсыг удахгүй муужруулах нь шиг байна. Удахгүй ч юу байхав, угаасаа муужруулаад удаж байгаа юм шиг байна ааа. Энэ эр уг нь МАН-ын гаралтай хүн байдаг.
Гэтэл Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр хүний зөрчлөөс үүдэн, улмаар Улаангом дахь Ч.Хүрэлбаатарын лаахай ихэдсэнээс Б.Чойжилсүрэн бие даагчдын арми бэлдэн нисгэснээс үүдэн бий болсон нислэгчин бол Цэвээний Батболд юм.
Энэ хүн эдүгээ Ардчилсан намтай хамтран Увсыг захирч байгаа. Нэг үгээр хэлбэл Хүрлээ, Чойжоо хоёрын “дайнаас” төрсөн энэ нислэгчин Ардчилсан намтай засаглал барьсанаар Увс аймгийн орон нутгийн засаглал хярамцаг болсон уу гэвэл үгүй гэх Увсын хүн байхгүй байх.
Ч.Чимид гэдэг хүн руу мань нислэгчин Ц.Батболд тоос хүртээн эдүгээ энэ хоёр ураглан Увсыг засаглаад олигтой болсон нь алга. Ч.Чимид нь АТГ, Цагдаагаас салахаа байсан, эдгээр газрын үүдэнд чулуу нясалж суудаг нэгэн болоод удаж байгаа. Засаг дарга нь ингэж шалчийхийн хажуугаар Ц.Батболдод ямар ч даруулга үл байх бөгөөд энэ хүн эдүгээ сархад, нислэг, газар гэсэн дамжлагаар давхиад удаж байх шиг байна.
Гиваан баатарын хөшөөний газарт барилга барих гэлээ, намагт байшин барих газар зарах тендер гарч гэнээ гээд л мэдээллүүд цувраад байх. Энэ бүхний дээгүүр, эдгээр болгоныг Ц.Батболдын эрх ашигтай ямар нэг байдлаар хамааралтай байж болзошгүй талаар аймгийн шударга иргэд бишгүй мэдээлэх ажээ.
Ц.Батболд бол ниссээр. Ц.Батболдын эрх дархын нислэг яагаад ингэж үл гүйцэгдэх байдаг байна гэхээр аймгийн прокурор, хууль хүчнийхэнтэй мань эр нэн нягт, байнгын холбоотон болсон бололтой юм.
Хууль хэрэгжүүлэгчтэй хамт мань эр зуслангийн шившээнд сархад хөнтөрч сайн мууг их ярьдаг аа гээд барим тавим Улаангомчууд бичиж ярих.
Увс бол үнэхээр туйлдсан шүү, засаглалын хямралаар. Ц.Батболд бол энэ хямралын эзэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх засаглалын уналтын талаар нэг бус ярьсан. Энэ нь Увсад тодорхой байна.
Ч.Чимид, Ц.Батболд гэж хоёр хүн Увс аймгийг хөгжүүлэх бус, улдуулан туйлдуулж, өөрсдөө шүүх хүчнийхний “оньс” болж.
Увс аймгийн засаглалын хямрал дампуурлыг Төрийн хяналтын хуулийн дагуу шалгах нь нэн тулгамдсан шаардлагатай ажил болжээ. Д.Амарбаясгалаан, Ц.Батболд нарыгаа шалгаач ээ! Газар “үнэрлээд” , бас нисээд гүйцэгдэхгүй байна гээд байна шүү дээ.
Ё.Сарнай
Sanuulga.mn