Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

НИСДЭГ, НАРГИДАГ Ц.БАТБОЛД

НИСДЭГ, НАРГИДАГ Ц.БАТБОЛД

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд гэж ЭЛДЭВТЭЙ нөхөр байна гэнэ. Энд тэнд л НИСЧ явдаг юм байх. Ёс юм шиг сардаа 1-2 удаа гадагшаа нисч, галуу шувууны мах зооглодог сурагтай. Улсын мөнгө ямар уйлах биш дээ. Урагш, хойш хил давж, ХИЙЦГҮЙРСЭН үйлдлээ мань эр томилолт нэрээр хаацайлж, төсвийн мөнгөөр овоохон дургидаг бололтой юм. Учир мэдэх хүмүүс нь тийн мэдээлж байна. ДАРГЫН ДАВРАЛ ДААНЧ ХЭТЭРЛЭЭ хэмээн шогширч байна.

Ц.Батболд бас бор дарсанд нугасгүй. Төрийн ажил хийхээсээ илүү зугаацаж, цэнгэх, хөлчүүрхэх нь л дийлэнх гэх. Зүгээр ч нэг зугаацахгүй. Улсын унааг хувийнх мэт аяглаж, аархаж, агсамнадаг гэмтэй. Саяхан нэг бичлэг цахимаар яваад л байсан. ШАЛ СОГТУУ Ц.БАТБОЛДЫН шаль, наль хийж байгааг түмэн харсан, үзсэн. Увсчууд ч овоохон бухимдаж шүүмжлэлт үгс дайх шиг болно билээ.

Уг нь Ц.Батболд МАН-ын угшилтай хүн. Гэтэл одоо намаасаа хөөгдчихсөн. Учир шалтгаан нь тодорхой. Өөрийн гэсэн зарчимгүй, үзэл баримтлалгүй, салхи дагасан хамхуул мэтээсээ болоод л жийгдсэн хэрэг гэж олон цуурч байна. Сөрөг хүчнийхнээ их дагаж, дэмжиж гүйсэн, гүйдэг юм байх. Мөн төрийн тахилгын үеэр сурсан зангаараа гашуун ус хүртэн, балаг тарьж, удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж, факталсан нь ч намаасаа бан хүртэхэд нь нөлөөлжээ.

Мөн Иргэдийн хурлынхаа шилэн дансыг хөтөлдөггүй. Зарлагаа ч дэлгэрэнгүй тайлагнадаггүй гэнэ. Но-той болоод л хав дардаг байх гэж хардах хүмүүс ч бас байна, үгүйсгэшгүй

Ямартай ч ийм л нэг бараан намтартай БАЛАГТАЙ ЭР Увсыг удирдаж, уул усныхаа нэрийг гутааж, гутамшиглаж байна. Бүр болоогүй дараагийн сонгуульд ч бие даан нэр дэвшихээр бэлтгэлээ базааж яваа гэх. Хөгтэй, хоржоонтой. Түүний мөнийг Увсчууд хэдийнээ таньсан. Тийн итгэж байна. Тиймээс Ц.Батболд мэтийг ужгируулан даврааж, удаа дараа боломж олгохгүй биз. НИСДЭГ Ц.БАТБОЛДООР УВСЫНХАН ДУТАХГҮЙ. Нэгэнтээ НИСЭХ хоббитой юм бол Увсчууд уртын виз олгоод улс төрөөс холхон нисгэсэн нь өлзийтэй биз ээ...    

Д.Сүрэн

Sanuulga.mn

   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 1 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)