Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д 2023 оны нэгдүгээр сард өргөн барьж, УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг өнгөрсөн зургаадугаар сард баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.6-д “Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалт уг хуульд тусгасан бөгөөд энэ нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хань ижил нь нас барсан хүнийг хэдийнээс тооцож ар гэрт тэтгэврийн 20% ийг олгох вэ ? Уг нь энэ хуулийн сэдлийг анх АН ын С. Эрдэнэ л анх сэдсэн сэн МАН ынхан тэр дундаа Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг нөхөр ерөнхий сайд байхдаа гацаасныг ард түмэн мартаагүй л байгаа .Сонгууль дөхөхөөр л ард иргэддээ хайртай болж УИХ ын гишүүн болохоороо мартчихдаг сонин синдром аль ч намд байдгийг олон түмэн мэддэг мэдэрдэг болж дээ