ШҮҮХ Б.Махбалыг үргэлжлүүлэн хорихоор шийдлээ
Зам тээврийн хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа хүний амь хөнөөж, ял эдэлж байгаад хугацаанаас өмнө суллагдсан Б.Махбалыг үргэлжлүүлэн хорихоор боллоо.
Учир нь, Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцэл гаргажээ. Уг эсэргүүцлийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, хугацаанаас өмнө суллах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэж байна.
Эх сурвалж: Tsahiur.mn
Энэ хүнийг хорьдог байж зөвөө,харин үндэслэлгүй шийдвэргаргасан холбогдох нөхдийг яах бол,ингэж л хуулийг гууль болгож байгаа нөхөдүүд шүүдээ,