Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Байцаагдаж буй албан тушаалтнууд хуулийнханд нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой мэдээлэл болон 16 хүний нэрийг өгчээ

Байцаагдаж буй албан тушаалтнууд хуулийнханд нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой мэдээлэл болон 16 хүний нэрийг өгчээ

Нийслэлийн албан тушаалтнуудыг шалгах шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид өмнө нь зарим албан тушаалтнууд бичиг, цаас зөөж байгаад асуудалд орсон тухай мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгагдаж буй нийслэлийн зарим газар, хэлтсийн дарга нар нийслэлийн өмнөх дарга нартай холбоотой мэдээллийг хуулийнханд өгч эхэлсэн гэнэ.

Тодруулбал, гэрээ хэлцэлтэй холбоотой дарамт шахалт, мөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулдаг байсан, авлига албан тушаалын хэрэг гэх зэрэг ноцтой асуудлуудын талаар хуулийнханд үг унагаад эхэлсэн гэх мэдээлэл байна. Эдгээр асуудалд холбогдож, байнга нэр нь дурдагдаж буй 16 албан тушаалтныг тун удахгүй АТГ-аас шалгах ажиллагааг эхлүүлэх бололтой. 

Эх сурвалж: Ubn.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)