Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"Ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татсан"

"Ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татсан"

АТГ-аас ногоон автобусны хэргийн талаар мэдээлэл өглөө. Тухайн автобусны худалдан авалттай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа ажээ. Ингэхдээ дараах гурван чиглэлээр шалгаж байгаа аж. Үүнд,

НЭГТ. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан уу. Албан тушаалтнууд хахууль авсан эсэх.

ХОЁРТ. Автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явсан эсэх.

ГУРАВТ. Олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалт гэх чиглэлээр шалгаж байгаа ажээ.

Энэ талаар Ахлах комиссар н.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэр бүхий албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомж зөрчсөн, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, чанарын шаардлага хангахгүй автобус хүлээж авсан, нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал олгосон нь тогтоогдсон.

Өнөөдрийн байдлаар 11 иргэн албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнийг яллагдагчаар татаж, нэр бүхий яллагдагчдын 31 үл хөдлөх хөдөлгөөний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, мөн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам.долларын шилжих хөдөлгөөнийг хязгаарласан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татаж, хоёр хүнд хилийн хориг, хоёрт нь цагдан хорих арга хэмжээ авсан" хэмээлээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)