Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

18-р сургуулийн хордсон 22 хүүхдийг ХУД зардлыг нь хариуцаж сувилалд явууллаа

18-р сургуулийн хордсон 22 хүүхдийг ХУД зардлыг нь хариуцаж сувилалд явууллаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн ЭМТ-өөс хордлогод орсон нийт 22 сурагчийн эмчилгээний зардлыг нь хариуцаж сувилалд явуулжээ. Сурагчид сувилалд долоо хоног хэвтэж эмчлүүлээд ирэх Даваа гарагаас хичээлдээ хэвийн суралцах аж.

Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Мал эмнэлгийн газар зэрэг зургаан байгууллагад шинжээч томилсон. Эцсийн байдлаар бүх газруудын хариу дүгнэлтийг нэгтгэж танилцуулна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)