Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

11 дүгээр сарын 14-нд бүх нийтээр амарна

11 дүгээр сарын 14-нд бүх нийтээр амарна

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд "Монгол бахархалын өдөр" болгон бүх нийтээр тэмдэглэж, амардаг билээ.

Тэгвэл 2023 оны уг өдөр ирэх 11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Тус зарлигт Эзэн богд Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)