Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг 100,000 иргэн дэмжлээ

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг 100,000 иргэн дэмжлээ

"Нийтийн өргөдөл, гомдлын систем"-д Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг 100,000 гаруй иргэн дэмжжээ.  

 

зураг

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргасан юм.

Уг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилж аравдугаар сарын 17-ноос Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэдийн саналыг авч эхэлсэн. Уг саналыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэн шийдэх боломжтой.

Тэгэхээр эхний санал зорилтот хэмжээндээ хүрч, холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5% болговол ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай болох юм.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)