Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Багшийн цалинг 1000 ам.доллар болгох санал асуулга эхлүүллээ

Багшийн цалинг 1000 ам.доллар болгох санал асуулга эхлүүллээ

Багшийн цалинг 1000 доллартой, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалинг 800 доллартой тэнцэхүйц болгох цахим асуулгад эхлүүлжээ.

Тодруулбал, "Улс эх орны хөгжлийн тэргүүлэх салбар нь боловсрол мөн. Монгол улсын хувьд ч боловсрол тэргүүлэх салбар гэдгийг Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:” гэж заажээ. Өнөөдөр боловсролын салбарын ачааны хүндийг үүрдэг багш нар 1273000 төгрөг буюу 368 ам.доллар, боловсролын үйлчилгээний ажилчдын цалин 750000 буюу 217 ам.доллартой тэнцэж байгаа нь сүүлийн 30 гаруй жил энэ салбарын багш ажилчдын цалин бодитоор нэмэгдээгүй гэдгийг харж болно.

Үүний хор уршгаар боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд орох, улмаар боловсролын чанар буурах үндсэн нөхцөл болж байна. Иймээс 2024 оны 01-р сарын 01-нээс Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын цалингийн доод хэмжээг 1000 ам доллартой, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод хэмжээг 800 америк доллартой тус тус тэнцэхүйц болгох хуулийн төслийг санаачилж байна." хэмээжээ.

Саналын тоо 30 хоногт 100 мянгад хүрвэл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх учир саналаа өгөөрэй хэмээн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уриалж, мэдээллээ түгээжээ. Саналыг https://petition.parliament.mn/Detail?id=48340ffd-ac69-4562-acb5-da9264a71999 уг холбоосоор орж өгөх боломжтой юм байна. Саналыг 2023.10.18-ны 22:53 цагаас эхлэн 2023.11.17-ны 22:53 цаг хүртэл авна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 203.91.115.38 Хариулах
    Багш нар яах вэ Яаралтай улны бүрэн тэтгэвэр 550 мянгаа нэмэхгүй бол улс орондоо зүтгэж хөдөлмөрлөж ирсэн ахмадууд минь 550 мянгаар сар амь зууж хүрэхгүй өдрөөс өдөрт нүд аньж байна