Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Эрдэнэт үйлдвэрийн 40 хувийг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ

Эрдэнэт үйлдвэрийн 40 хувийг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ

Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, нийт хувьцааны 20 хувийг иргэдэд эзэмшүүлж, 20 хувийг үндэсний ААН-үүдэд худалдах тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь нар санаачилжээ.

Тогтоолын төслийг одоогийн байдлаар боловсруулж буй бөгөөд УИХ-д өргөн бариагүй байгаа аж. Тогтоолын төсөлд хоёр заалт тусгасан байна. Үүнд,

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 20 хувийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьцааны 20 хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;

Гишүүд хуулийн төслийг өргөн барьж буй шалтгаанаа ингэж тайлбарлажээ.

  • Аливаа улсын иргэд ажилтай, орлоготой, боловсролтой, эрүүл саруул, амьдрал ахуй хүрэлцээтэй хангалуун байх тохиолдолд төр нь тогтвортой, улс нийгэм нь хөгжих үндэс суурь тавигджээ гэж тодорхойлж болдог. Үндсэн хуулийн 6.2-д байдаг нэгэн заалт өнөөдрийг хүртэл биеллээ олохгүй маш олон асуулт дагуулж ирлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэх заалт хэрэгжихгүй байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)