МАН-ын мөрийн хөтөлбөр үлдсэн 200 гаруйхан хоногт биелэх үү?
МАН 8 жил дараалан төр барилаа. Энэ 8 жилийн хугацаанд улс орон, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нэг их дээрдэж мэдэгдсэнгүй. Харин ч дордож, уруудсан нь л их мэт дүгнэгдэх.
Манай эрх баригчид сайхан сайхан л амладаг, амласаар ч ирсэн. Харин тэрхүү амлалтынхаа хэрэгжилтийг хангах тал дээр туйлын болхи, идэвхигүй, ичгүүртэй ажиллаж ирсэн, ажиллаж байгаа нь үгүйсгэгдэшгүй үнэн юм. Ард түмэн ч хэлээд байгаа. Түүн сацуу цаг үеийн нөхцөл байдал ч бодитоор нотлоод байгаа. Эрх баригчдыг сайшаах нэгээхэн ч өнцөг энэ улс, оронд алга гэж түмэн мэтгээд байна. Хэрсүү ухаанаар үнэлэлт дүгнэлт өгөөд байна.
Саяхан даа. МАНын генсек Д.Амарбаясгалан “Манай намын өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай явж байна” гэж ам алдаад, асуудалд орсон. Үнэхээр л Амраакын хэлсэн үг “амьдралтай” байсан бол ядаж өнөөдөр алаг үрс маань гурван ээлжээр хичээллэхгүй, подволд багшралдахгүй, танхим царайчилж, хордлого мэтэд орохгүй л байх байсан даа. Бүр залуус маань тийн олноороо харийн орныг зорихгүй, эх орондоо хангалуун ажиллаж, амьдарч, зээл, татварын дарамтанд өртөхгүй л хөдөлмөрлөх байлаа. Ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварын дарамтыг багасгана, залуусаа дэмжинэ, зээлийн хүүг бууруулна гэж МАНгарууд ам гарсан./МАН-ын 2020 оны сонгуулийн амлалтуудыг ЭНДЭЭС/ Гэтэл тэдгээр нь биелсэнгүй. Одоо биелэхийн ч чөлөөгүй дараагийн сунгаа нь айсуй бололтой. Даанч харамсам.
Одоо бүгдээр эрх баригчдыг үлдсэн энэ 200 гаруй хоногийн хугацаандаа юу хийж чадахыг нь л харъя, хяная. Үлдсэн амлалтуудаа бодит ажил болгох эсэхэд нь хатуу хараа тавья. Хэрсүү байя. Ахин дагздуулахгүйн төлөө өнгөрсөн бүгдээс нь АМ АСУУЯ. Ард түмэн эрх баригчдад ДҮН ТАВИХ цаг нь АЙСУЙ...
Д.Сүрэн
Sanuulga.mn
МАН минь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 550 мянгаар настан бид яаж ч хэмнээд 1 сар амь зууж үнэн хүрэхгүй байна Эм тариагаа ч авч чадахгүй нүд аньсаар байна Төр минь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядахдаа нэг 700 мянга болгоод өгнө үү