Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Нийслэлийн цэрэг татлага пүрэв гарагаас эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага пүрэв гарагаас эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна.

Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Мөн 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын 2017 оны 144, 2019 оны 441 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар тэнцүүлэх, чөлөөлөх асуудлаар санал солилцов.

Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

Тодруулбал,

• Баянзүрх дүүрэг-14 дүгээр сургууль

• Сонгинохайрхан дүүрэг-83 дугаар сургууль

• Баянгол дүүрэг-96 дугаар сургууль

• Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль

• Хан-Уул дүүрэг-34 дүгээр сургууль

• Чингэлтэй дүүрэг-5 дугаар сургууль

• Багануур дүүрэг- “Гүн галуутай” цогцолбор сургууль

• Багахангай дүүрэг- “Хангай” цогцолбор сургууль• Налайх дүүрэг-“Налайх” политехник коллежид зохион байгуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)