НӨАТ-ын сугалааны есдүгээр сарын азтануудыг лхагва гарагт тодруулна
2023 оны 09-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана.
Тодруулбал, суглааны тохирол аравдугаар сарын 18-нд буюу лхагва гарагт улс орон даяяр шууд явагдах аж.
Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д "Энэ журмын 3.6-д заасан урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгоно" гэж заасан.