Хамгийн олон малтайг биш хамгийн хариуцлагатай малчныг шалгаруулдаг болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Улсын шилдэг малчид шалгаруулдаг арга барилаа өөрчлөх цаг боллоо. Хэн хамгийн их малтай нь биш хэн хэдэн хүний амьдралд сайнаар нөлөөлөв? Дараа үеэ хэрхэн бэлдэв? Ямар шинэ арга барил нэвтрүүлэв гэдгийг гол шалгуур болгооч ээ. Малыг вакцинаар тарьсны дараа буглаа үүсдэг. Малын эмч нар бүх суманд хүрэлцэж байна уу? Ноосны урамшууллыг цаашид өгөх үү? Энэ оныхыг өгөөгүй л байна” гэв.
Х.Болорчулуун сайд “Улсын аварга малчин шалгаруулдаг журмыг энэ онд эрс өөрчилнө. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, сум, орон нутагтаа ямар хувь нэмэр оруулсан, нийтийн эзэмшлийн өмч болох бэлчээр, усыг хэрхэн ашиглав гэдгийг харгалзана. Тооны хойноос хөөцөлдөхгүй.
Малын эмч нарын ажлыг үнэгүйдүүлсэн юм билээ. Нэг малыг тарьснаар нь үнэлгээ тогтоосон. Маш бага үнэлгээ буюу нэг хонийг 250 төгрөгөөр тараг байсныг 350 төгрөг болгоно. Үхрийнхийг 450 төгрөгөөс 1000 төгрөг болгоно. Ингэснээр төрийн захиалгаар малын эмчийн үйлчилгээ үзүүлдэг эмч нарт эергээр нөлөөлнө. Нэг хонийг 250 төгрөгөөр тарихаар зардлаа хаадаггүй байсан тул малчид тариагүй малаа тарьсан мэтээр худлаа мэдээлэл өгсөн юм билээ. Үүний улмаас малын өвчлөл нэмэгдсэн, өмнө нь гардаггүй байсан өвчин ч бүртгэгдсэн” гэв.
УИХ-ын гишүүд мянгат малчныг шалгаруулах журмаа орон даяар сайн сурталчлах ёстой, орон нутгийн цөөн дарга нар шалгаруулчих вий гэж анхаарууллаа.
Эх сурвалж: Gogo.mn
Малын өвчлөлч замаа алдсан. Малчин хариуцлагагүйн дээр Мал эмнэлгийн газарт ч чадвартай ажиллах хүчин алга. Нам, хүн дагасан нохойн жогорхойнууд л бна.
Mash unen ug hsuu odoo tsagt sum aimagt ymar nam zasag barij bna ter namiin busdad tuslah buu hel hatuuhan baj ch chadahgui har amia bodson haramch oliggui hulgailj hudaldaj avch olon maltai bolson hund gar teniij uzeegui yumnuud l sum aimag ulsiin avarga bolood baigaan er ni bol darga nariig doloogch nar l odon temdeg shagnal avdag uneniig heldeg shuumjildeguud bol tegeel tsaadhaasht