Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Монголын Ерөнхий сайд асны хүү Францад дээрэмдүүлжээ

Монголын Ерөнхий сайд асны хүү Францад дээрэмдүүлжээ

“Europe 1” агентлаг Монголын Ерөнхий сайд асны хүү Парис хотын Ланди туннелийн ойролцоох А1 зам дээр явж байхдаа эд зүйлсээ хулгайд алдсан талаар мэдээлжээ.

Ланди туннел

Ерөнхий сайд асны хүү эхнэртэйгээ хамт Шарль де Голль нисэх буудлаас такситай явж байхад нь скүүтэр унасан хоёр этгээд машины арын цонхыг хагалж, үнэт эдлэлтэй цүнхийг нь хулгайлжээ . Тус агентлагийн олж авсан мэдээллээр бол хохирогчид хэргийн улмаас 600 мянган еврогийн үнэ бүхий эд зүйлсээ алдсан байна.

Одоогоор хэрэгтнүүдийг Дээрэмтэй тэмцэх хэлтэс эрэн сурвалжилж байгаа аж.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)