Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Хувийн сургуулийн 25 мянган сурагч үдийн цай хөтөлбөрөөс хасагдлаа

Хувийн сургуулийн 25 мянган сурагч үдийн цай хөтөлбөрөөс хасагдлаа

Улсын хэмжээнд 380 мянга гаруй бага, дунд ангийн сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бөгөөд жил бүрийн төсөвт зардлыг нь тусгаж, нэг сурагчид өдөрт 1500 төгрөгийн үдийн цай өгдөг. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн хувийн сургуульд сурдаг 25 мянга гаруй сурагчийг уг хөтөлбөрөөс хасжээ.

Тодруулбал, шинэчлэн батлагдсан Боловсролын тухай хуулийн 38 дугаар зүйл Боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт хэсгийн 38.5.6-д Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн үдийн хоолны зардлыг төрөөс олгоно гэж заажээ.

Улсын хэмжээнд хувийн хэвшлийн дунд сургуульд 50 мянга гаруй сурагч сурч байгаагаас 50 хувь нь 1-6 дугаар ангийн сурагч байгаа бөгөөд Боловсролын ерөнхий газраас хуульд хувийн хэвшлийн сургууль гэж заагаагүй учир санхүүжилтийг олгоход хүндрэлтэй байгаа гэлээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 2 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)