Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

18-р сургуулийн сурагчид дахин хордож, эмнэлэгт хүргэгдлээ

18-р сургуулийн сурагчид дахин хордож, эмнэлэгт хүргэгдлээ

Одоогоос нэг сарын өмнө "Монгол дээд" сургуулийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн 6в ангийн арваад хүүхдээс хордлого илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед хүүхдүүд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг нийтлэг шинж тэмдэгтэй ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр 6в ангийн хүүхдүүд II ээлжийн 3 дугаар цагаас дотор нь эвгүйрхэж 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэжээ. Тодруулбал, сарын өмнө хордлого илэрсэн тэр хүүхдүүд бөгөөд энэ удаад түрээсийн байранд биш үндсэн сургуулийнхаа танхимд хичээллэж байжээ.

Эхний буюу түрээсийн байранд байхдаа хордсон талаарх албан дүгнэлт, шинжилгээний хариу гараагүй байхад хүүхдүүд дахин ийм байдалд орсонд айж байгаагаа аав, ээжүүд хэллээ. Шинжилгээний хариу гартал түрээсийн байранд хичээллүүлэхгүй хэмээн байрыг нь сольсон ч дахин ийм эрсдэл гарсан. Энэ удаад хүүхдүүд хөл дээрээ тогтож чадахгүй эмнэлэг рүү үүрч, оруулсан байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)