Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой

Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн олголт асуудал дагуулсаар байна. С зөвшөөрөл хүрэлцээгүйн дээр наймаа болсон хэмээн тээвэрчид шүүмжилдэг. Энэ асуудалд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу тайлбар хийлээ.

-Хичнээн компаниас С зөвшөөрлийн хүсэлт ирээд байгаа вэ? Ямар зарчмаар олгодог талаар мэдээлэл өгөөч.

-Нүүрс тээвэрлэх сонирхолтой 323 аж ахуйн нэгжээс 17 800 хүсэлт ирүүлсэн. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгож хүрэлцэхгүй учраас хувь тэнцүүлэн олгодог. Ингэснээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн давуу эрх олгохгүйгээр тэгш хуваарилалт хийдэг.

-С зөвшөөрлийг наймаалцдаг, давуу байдлаар олгодог гэх асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-С зөвшөөрлийн наймаа явагддаг гэх асуудал гардаг. Нэг ч тээврийн хэрэгсэлгүй ААН бусдын 21 машиныг түр хугацаанд өөр дээрээ бүртгүүлээд, авто тээврийн хариуцлагын гэрээ байгуулчихдаг. Гэрээ байгуулсныхаа дараа нөгөө 21 машиныг буцааж өгөөд, хувь хүмүүсийн машиныг компани дээрээ бүртгэж, С зөвшөөрлийн хүсэлт гаргадаг.

 

Эрдэнэс тавантолгой ХК-ийн зүгээс хувь тэнцүүлэн 10 хүсэлтийнх нь 3-т С зөвшөөрөл олгож, вэб сайтдаа нээлттэй байршуулдаг. Харин хүсэлт гаргасан 10 машиныхаа алинд нь С зөвшөөрөл өгөх нь тухайн ААН-ийн асуудал. Эрдэнэс Тавантолгой ХК машин зааж зөвшөөрөл өгөх боломжгүй. Тэгэхээр тээврийн компани С зөвшөөрлийг хуваарилахдаа үйлчилгээ үзүүлсний хураамж байдлаар жолооч нараас мөнгө авдаг сөрөг үзэгдэл гарч байгаа. Үүнийг бүртгэлийн байгууллага болон хуулийн байгууллага хянаж нягтлах шаардлагатай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)