Өчигдөр 17 настай охиныг таксины жолооч хүчиндэхийг завджээ
Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад 17 настай эмэгтэйг таксины жолооч хүчиндэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт таксины жолооч 30 настай, эрэгтэй Б нь 17 настай, эмэгтэй хүүхдийг хүчиндэхийг завджсан бөгөөд хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллаар цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иргэд, хүүхэд залуус та бүхэн баталгаагүй, албан ёсны такси үйлчилгээ эрхэлдэггүй хувийн машинд гар өргөж суухгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Eguur.mn