Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Х.Булгантуяа: Хүүхдийн эсрэг гэмт хэргийн хэрэгсэл цахим орчин байж болохгүй

Х.Булгантуяа: Хүүхдийн эсрэг гэмт хэргийн хэрэгсэл цахим орчин байж болохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Монгол Улсын хүн амын 1.2 сая буюу 36.2 хувийг хүүхэд эзэлж байгаа. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд амьдарч байгаа хүүхдүүд нийт хүүхдийн 36 орчим хувийг эзэлдэг. Хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76 мянга, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14 мянга орчим байгаа. Тоон үзүүлэлтийг харвал цар тахлын үед энэ үзүүлэлт нэмэгдсэн. Ер нь, гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоон үзүүлэлт Ковид-19-ийн үед гадуур бүгд нэмэгдсэн байсан. 2022 оноос хойш арай багассан.

Манай улсын хувьд 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлаад хүүхэд хамгааллын асуудал өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй. Энэ хуулиар нэгд, нөхцөл байдал, гэр орных нь урьдчилсан судалгааг авч, үнэлгээг хийдэг. Хоёрт, эрсдэлд байгаа хүүхэд байвал хяналтад байлгах ямар арга хэмжээ байх эсэхийг шийддэг. Гуравт, хүүхэд хамгааллын зайлшгүй үйлчилгээ шаардлагатай буюу осол аваарт орчихсон, хүчирхийлэлд өртсөн, сэтгэлзүйн дарамтад орсон хүүхдүүдэд тулж ажиллах үйлчилгээг төрөөс үзүүлдэг. Үүнээс авч үзвэл хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, хамтран амьдрагчдын зүгээс гардаг. 23 орчим хувь нь боловсролын байгууллагуудад багш сурган хүмүүжүүлэгч, үе тэнгийнхнээс үйлдэгддэг. Харин нийгмийн бусад орчинд 6.9 хувь байна гэж үзэж байгаа.

Хүмүүс төсөв юунд зарцуулагддаг юм гэж их сонирхож байна. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг 14.3 тэрбум болгож нэмэгдүүлж байна. Сүүлийн гурван жилд төсөв тогтмол найман тэрбум төгрөг байсан. Гэтэл үүнээс түр хамгаалах байр барьсан. Зарим хүүхэд түр хамгаалах байранд хоёр сар хүртэлх хугацаанд байдаг. Энэ хугацаанд түр хамгаалах байр бүр өөрсдийн автобусаар сургууль, цэцэрлэгт нь хүүхдүүдийг хүргэж, хоол ундыг нь өгөхөөс эхлээд бүх зардоыг гаргадаг. Тэгэхээр шуурхай тусламжийн үйлчилгээнд нийт төсвийн 2.1 хувийг зарцуулагдаж байна. Мөн бид хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ буюу түр хамгаалах байр, хүүхдийн асрамжийн төвүүд, гэрээгээр санхүүждэг төвийг санхүүжүүлдэг.

Бидний хувьд зайлшгүй хийх ёстой ажил нь урьдчилан сэргийлэх ажил. Хүүхдүүд өөрийгөө, олон нийт хүүхдийг хамгаалах хүсэл байна. Гэхдээ яаж гэдгээ төдийлөн сайн мэдэхгүй. Хүчирхийлэгч нар нь заримдаа мэдүүлэг өгөх хууль, шүүхийн процесс явж байхад ах, дүү хамаатан саднаасаа хүүхдийг ятгаж мэдүүлгийг нь татуулах, нөлөөлж байна. Мөн фейсбүүк дээр үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэргийн зуучлал мэдээ мэдээлэл түгээх зүйл явж байна. Бусад улс орон зүй бус, хүүхэдтэй холбоотой үг хэллэгийг хайхад тухайн фейсбүүк хаягийг анхааралд авдаг, block хийдэг бол манайд бүртгэдэг үйл ажиллагаа дутуу дулимаг байна. Хэдийгээр хүмүүс үгээ хэлэх эрх чөлөө сошиалд байгаа ч хүүхдийн эсрэг гэмт хэргийн хэрэгсэл цахим орчин байж болохгүй" гэлээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)