Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ж.Ганбат: 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг энэ сарын 26-наас хойш хэлэлцэнэ

Ж.Ганбат: 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг энэ сарын 26-наас хойш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Т.Аубакир Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашиг өгөх боломжтой эсэхийг асуулаа.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ Ж.Ганбат, "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 18,4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн Монгол Улсын 2,5 сая иргэд эзэмшдэг. 2019 онд ашигтай ажилласны ногдол ашгийг 2020 онд өгч байсан. Иргэдэд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Түүнээс хойш ногдол ашиг өгөөгүй. 

Онцгой дэглэмийн хугацаа энэ сарын 26-нд дуусна. Үүний дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэр гаргах байх. Бид өр төлбөрөө барагдуулаад л цаана нь 2 их наядын өр төлбөр байна. Үүнийг зайлшгүй барагдуулах шаардлага байна. Мөн дуусгах төсөл, хөтөлбөрүүд байгаа" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)