Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

ТЭРБУМТАН С.Батдөлийн давж заалдсан гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

ТЭРБУМТАН С.Батдөлийн давж заалдсан гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нь хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт үйлдсэн хэргээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ялыг долдугаар сарын 07-ны өдөр оноосон.

Харин тэрбээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл тус гомдлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлаар хэлэлцэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)