АРЧААГҮЙ цэнхэрүүд
12 настай охин харамсалтайгаар амиа алдаж, нийгмийг цочроов. Ард нийтээрээ л харуусан гашуудаж, охины ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийллээ. Хүүхдийн эрх, хүчирхийллийн асуудалд нухацтайгаар анхаарах цаг ирсний сануулга нь эл хэрэг болов. Цаашид энэ мэт олон олон зүрхийг ахин зогсоохгүйн төлөө хаа хаанаа зүтгэл гаргаж, идэвхийлэх өнцгийг жирийн иргэдээсээ авхуулаад эрх баригчид нь хүртэл сайтар ухамсарлав бололтой.
Гэхдээ бас дайны хажуугаар дажин гэгчээр охины үхлээр шоу хийх гэсэн нэгэн хэсэг нийгэмд байх шиг. Тэгж анзаарагдаж байна. Тийн талыг анзаарсан иргэд ч шүүмжлэлт үгс дайж байна.
Охиныг амиа алдсан гэх албан ёсны мэдээлэл гарсны дараахан л Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо “самбаа гаргав”. С.Зоригийн хөшөөний өмнө “Охинд эмгэнэл илэрхийлж байна” гэх агуулгаар зул өргөх ёслол үйлдлээ. Олонд харагдах өнцөг нь энэрэнгүйн агуулгатай ч угтаа бол “ой гутам” санаачилга байсан гээд дүгнэхэд хилс болохгүй.
Тэд зүгээр нэг зул өргөөд, буян үйлдэхийг хүссэнгүй. Чин сэтгэлээсээ эмгэнэн гашуудах санаа агуулсангүй. Олонд өөрсдийгөө сурталчилж, оноо авах ядмаг арга сүвэгчилсэн нь л тийн байж.
Бөөн бөөн хэвлэл дуудаж. Бид ийм ажил хийж байна аа гээд сүр сүр яриа өгч, догь догь зураг даруулж. Түүнийгээ дараа нь АН-ын албан ёсны цахим хуудсандаа нийтэлж, түмэнд түгээж. АЭХ-ны ерөнхйилөгч Б.Жаргалан, Намын даргын зөвлөх А.Амаржин нар лав манлайд нь үзэгдэнэ билээ. Өрөвдөлтэй, инээдэмтэй. Тэдний энэ байдлаас нэг л зүйл тод анзаарагдана. Тэд буяны төлөө биш хурган алдрын төлөө С.Зоригийнхоо хөшөөний урд “хуурмаг дүр эсгэжээ”.
Уг нь Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны шинэ ерөнхийлөгч Б.Жаргалангаас арай өөр зүйлийг хүлээж байлаа. Үүнээс өөрөөр тодрох арга сүвэгчлэхээр дайны чадвартэй эмэгтэй гэж итгэж байлаа. Гэтэл эсрэгээрээ, байгаа байдал нь тийм нэг намын ах, эгч нар шигээ “ядруу”.
Энэ байдлаараа Ардчилсан намынхан бүтэхгүй нь. Бүтэхгүй гэдгээ ч өдөр бүр нийгэмд нотолсоор л байна. Залуусыг нь л хар л даа. Залуусынх нь сэтгэж байгааг л үз. Том сэтгэе цэнхэрүүдээ. Тодрох аргаа ч арай өөрөөр сүвэгчилье. Тэр нь өлзийтэй...
Д.Сүрэн
Sanuulga.mn