Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Т.Доржханд: УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж, зохион байгуулна

Т.Доржханд: УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж, зохион байгуулна

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр уг асуудлыг зөвхөн Засгийн газар хянах нь хангалтгүй, харин цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж, Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газар бол эрх барьж буй намын төлөөлөл. УИХ-д харин гурван намын төлөөлөл бий. Энэ асуудлыг иргэдэд ойлгуулж чадвал хулгай зогсох боломжтой.

2013 онд нүүрсний хулгайн уршгаар 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг  хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий.

Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс алдагдсан. Энэ үзүүлэлт цаашид өссөөр байх болно. 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар буюу 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр л их наяд. Нүүрсний хулгайн дүн Хөгжлийн банкны хулгайгаас 10 дахин их. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна.

Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан. Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж зохион байгуулна. Үүнд, есөн гишүүн нэгдсэнээр зохион байгуулах боломжтой болно. Тиймээс гишүүдийн гарын үсгийг авч эхэлнэ. Аль нам байх нь хамаагүй, бид хянах ёстой” гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)