Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Охиныг лхагва гарагт хөдөөлүүлж, Л.Баттогтох хэргийг өмгөөлнө

Охиныг лхагва гарагт хөдөөлүүлж, Л.Баттогтох хэргийг өмгөөлнө

Харамсалтайгаар амь насаа алдсан 12 настай охиныг лхагва гарагт хөдөөлүүлнэ. Тухайн хэрэг гарснаас хойш процесс болон өмнөх асуудлуудтай холбоотойгоор мэдээллүүд гарсан.

Талийгаачийн ар гэрээс өмнөөлөгчөөрөө дамжуулан охины 49 хоногийг дуустал ямар нэг эх сурвалж бүхий мэдээлэл нийтлэхгүй байх хүсэлтийг тавьсан байгаа. Харин өмгөөлөгч Л.Баттогтох "Би ар гэртэй нь хамт мэдээлэл өгнө. Би энэ гэр бүлд стратегийн өмгөөлөл хийнэ" гэж мэдэгдээд буй.

Хохирогчийн ар гэр охиныг алга болсны дараа өмнөөлөгчид хүсэлт тавьсан аж. Л.Баттогтох хамгийн сүүлд иргэн Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчөөр ажилласан билээ.

Мөн талийгаачид өнөөдөр задлан шинжилгээ хийж, лхагва гарагт хөдөөлүүлэх юм байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 7 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)