Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

ЦЕГ: Охиныг авч явсан этгээд машины өнгө, дугаараа өөрчилсөн нь тогтоогдсон

ЦЕГ: Охиныг авч явсан этгээд машины өнгө, дугаараа өөрчилсөн нь тогтоогдсон

Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон  12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын албанаас эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Эрэн хайх ажиллагааны баг "Энэ сарын 4-ний 18.00 цаг орчимд сэжигтэй этгээдийг баривчилсан. Энэ хугацаанд Сайншанд сумаас дахин ажлын хэсэг гаргаж Сайхандулаан, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлд дөрвөн автомашинтай 30 гаруй албан хаагч эрэлд явуулсан. Сэжигтэй этгээдийн хөдөлгөөний маршрутыг 3-нд тогтоож, гарсан чиглэлийн дагуу эрлийн ажлыг тогтоож, баривчилсан.

Одоогоор алга болсон охиныг олоогүй байна. Агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ЦЕГ, ОБЕГ, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Мандах сумын Цагдаагийн хэсэг, Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд барилга байгууламж дээр эрлийн хэсэг гаргаад ажиллаж байна.

Сургуулийн сурагчийг гэмт этгээд авч явсан байна. Нэлээд зохион байгуулалттай, авто тээврийн хэрэгслийн дугаарыг халхалсан, машины өнгийг өөрчилсөн, дараа нь улсын дугаараа өөрчилсөн зэрэг нь тогтоогдсон. Энэ тээврийн хэрэгсэл Дорноговь аймгийн харъяаных биш байсан.

Алга болсон охины ар гэртэй байнга холбоотой ажиллаж байна. Хохирогчийн ар гэр болон цагдаагийн байгууллагад батлагдаагүй мэдээлэл өгч, эрлийн ажлыг тарамдуулах, зүг чигийг өөрчлүүлэх тохиолдол хэд хэд гарлаа" гэлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, ХНХЯ, аймгийн Засаг даргын тамгын газар миний биетэй холбоотой ажиллаж байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ техник, хүн хүчний туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.

Түүнчлэн төв удирдлагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд манай орон нутгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан, Ө.Энхтүвшин гишүүд шуурхай штабтай байнгын холбоотой байж, удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнөө өглөө ОБЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай ярилцаад нисэх бүрэлдэхүүнийг явуулсан. Түүнчлэн  өргөн бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагаанд шаардлагатай дэмжлэгүүдийг өгөөд явж байна. Нийгмийг цочроосон энэ үйл явдалд УИХ-ын гишүүдээс эхлээд ард иргэд бүгдээрээ л санаа сэтгэл нэгдэж, хамтран ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 3 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)