Бөхдөө хайртай түмнийхээ сэтгэлийг бөхчүүд өөрсдөө "бөхөөж" байна
Бөхчүүдийн допингийн асуудал олны анхаарлын төвд байна. Энэ жилийн наадмын түрүү бөх М.Бадарчаас хориотой бодис илэрсэн. Энэ нь ард олны итгэлийг эвдээд зогсохгүй Монгол бөхийн ёс, жудгийг буртагласан жигшүүрт үйл болов. М.Бадарчийг өмөөрөх хэсэг их байна. Түмний хайр хүндлэлийг илтэд хүлээсний дээр өнөөг хүртэл хазгай гишгэж үзээгүй нь үнэн тул М.Бадарчийг тийм амар үгүйсгэж чадамгүй байх шиг байна, аргагүй. Гэхдээ бид асуудлыг өргөн өнцгөөр харах цаг эрхгүй болсон, тэгэх ч хэрэгтэй.
Өчигдөр Допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагуудын гэрээс но илрэв. Улмаар үргэлжлүүлэн нарийн шалгах, хянах процесс үргэлжилж байх шиг байна. Нийгэм даяараа л цочирдов. Нэлэнхүйдээ тэднийг буруутгаж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдээ өмөөрөх янзтай болоод ирэв. Допингийн эсрэг үндэсний төв л хор хутгадаг байсан мэтээр ойлгоотхов. Тийн хардах үндэс бий. Гэхдээ хэтэрхий муйхраар туйлширч болохгүй ээ.
Өнөөдөр Улсын аварга О.Хангай цахим хуудсаараа дамжуулан том мэдэгдэл хийнэ билээ. Допингийн эсрэг үндэсний төв допинг хэрэглээгүй хүнийг хэрэглэсэн болгодоггүй. Харин хэрэглэсэн нөхдийг нуун дарагдуулж, хуйвалдаан зохиодог ухааны агуулгыг тодотгоно билээ. Тэгэхээр М.Бадарч, Э.Оюунболд тэргүүтнүүдийг зөвтгөх шаардлагагүй. Тэд допинг хэрэглэсэн, тэгээд л нотлогдсон гэсэн үг.
Эндээс нэг л зүйл тод анзаарагдаж байна. Монгол бөхийн цэвэр, ариун ёс жудаг илтэд алдагдаад байгаа нь. Сүүлийн жилүүдэд дан төрийн наадмын түрүү бөхчүүдээс но илрэх боллоо. Төрийн наадам үнэнхүү шударга явагдаж байна уу гэж ард олон ч эргэлзэх боллоо. Тэгэхээр ард олны энэ эргэлзээг үгүй хийхийн төлөөнөө бөхчүүд маань хичээх цаг нь болсон. Үнэхээр асуудал байгаа бол бүгдээр шүгэл үлээж болох, болохгүйгээ дэнсэлмээр байна. Допингийн эсрэг хатуу байр суурьтай байж Монгол бөхийн үнэ цэнэ, ёс уламжлалаа дарханаар нь авч үлдэж, залгамжлуулахын төлөөнөө сэтгэл гаргамаар байна.
Бөхөө хайрладаг ард түмний тэр сайхан сэтгэл “бөхөх” тийшээгээ хандаж байна. Бөхөөх үйлийг нь бөхчүүд өөрсдөө хийж байна.
Д.Сүрэн
Sanuulga.mn
Өмхий гөлөгнүүд өнгө мөнгөний төлөө допин шаачаад үхсэндээ мэлзээд байдаг байнаа. Хохин үйл лайгаа эдлээрэй. Бусдын боломжийг хулгайлсан ацнууд
Хангайгаар допингийн төвийн дарга болго . Хөгийн шалчигнуур бүгдийг мэддэг бололтой юм . Өөртөөгөө өрсөлдөх болгоноос айдаг боллтой . Бараг л хуйвалдаад 100 , 101 жилээр хэрэглээд түрүүлсийн бишүү . Урд нь давдагүй байсан арсланг гарын үзүүрээр хаяж харагдсадаа
Монгол бөхөд Оюунболд гэгч этгээд маш том хар орон зайг бий болгосон шүү.Үнэн юмыг үнэнээр нь мхэлж сурах хэрэгтэй шүү. Хамаг мхар мөр нь тодроод гарах гарцгүй болчихоод байхад одоо хүртэл галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг орон гаран юм хэлж ард түмнийг хагаралдуулаад өөртэйгээ адил ёс журамгүй малуудаар сошиалд юм бичүүлсээр. Одоо Бадарч гээд бас нэг боловсролгүй хар сарлагчин нэмэгдээд мангартах боллоо. Больж үз малуудаа гэмээр байна. Хангайгийн хэлж байгаа хамгийн үнэн. Оюунболд бусад допингчин илэрсэнгүй гээд атгаг санаалаад хар доторлоод яваа нь болохоос өөр шудрага юм байхгүй.