Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэл Улаанбаатар хотын удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэл Улаанбаатар хотын удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна

Өнгөрсөн 7 хоногт өрнөсөн Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нэг бүрийг нь 340 гаруй сая төгрөгөөр худалдан авсан гэх шинэ ногоон автобусны “тар танигдаж”, иргэдийн хурц санал шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан хөдөө орон нутгаар томилолтоор явж байгаад ирсэн Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ УИХ дах МАН-ын бүлгийн хурлыг өнөө өглөө хуралдуулж, дээрх асуудлын хүрээнд хатуухан арга хамжээ авахаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Нийслэл Улаанбаатар хотын удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлэн өгч, түгжрэлийг бууруулах ажилд зориулан хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн ч оновчтой зөв зарцуулж чадсангүй. Мөн Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг нийслэлийн бүтээн байгуулалтын асуудалд бүх л талаар дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хотыг УИХ, Засгийн газраас хэзээ ч ингэж дэмжиж ажиллаж байсан удаагүй. Төсвийн нэг төгрөг ч байсан үр дүнтэй зарцуулагдах ёстой. Тийм атал төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж, авлига албан тушаалын асуудалд холбогдсон бол өөртөө гомдоорой. АТГ ажлын хэсэг гарч төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байгаа юм билээ.

Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг нийслэлийн газрын нэг адил авлигын том сүлжээ гэж харагдаж байна. Жил бүр тасөв хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой

Есөн сард нийт 28 хоногт багтан 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалдсан. Цаашид нийслэлд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэжээ.

А.Тамир

Амлалт.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)