Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны зардлыг нэмэх боломжийг судална
Ням Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
БШУЯ-наас Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Болосролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир ”Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4300 төгрөг болгох боломжтой.
Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 2022-2023 оны хичээлийн жилд 6-18 насны 33312 хүүхэд амьдарч байна. 2023 оны төсөвт багтаан ЕБС-ийн дотуур байрын ахлан ангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна” гэлээ.