Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

А.Гансүх “нууцлах” асуудлаар Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарт багшилсан юм биш биз!

А.Гансүх “нууцлах” асуудлаар Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарт багшилсан юм биш биз!

Ногоон автобусыг худалдан авалт улсын нууцад орж, гэрээлэгдсэн гэдгийг олон нийт нэгэнт мэдлээ. Нийслэлийн хурлын төлөөлөгч П.Наранбаяр, Иргэний оролцооны  Ц.Оюунгэрэл хоёр анхнаасаа маш тодорхой ярьсан. Нийгэмд тунгалаг тод, ил үнэнээр ярьчихсан.

Д.Сумъяабазар дарга ч нууцад авахаас өөр арга байгаагүй гээд олон нийтэд яриад байсан нь сайтуудаар нийтлэгдсэн. Урьд шөнө, өчигдөр хэвлэлийн хурал хийгээд Солонгосоос ирсэн нөхдийг бөхийлгөлцсөн “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг нэг ажилтантай нь  бариад хорьчихож.

Түүнчлэн Нийслэлийн худалдан авахаас хоёр нийт дөрвөн хүнийг мөн хорьсон мэдээлэл түгээгдэж байна.

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар огцрох өргөдлөө өгч. Ардын нам өнөөдөр бүлгээрээ яриад, Ерөнхий сайд чөлөөлөх тал руугаа орчих шиг боллоо.

Гэвч, хамгийн гол асуудал бол уг ногоон автобусыг худалдан авах ажиллагааг нууцад хамааруулж, өрсөлдөөнгүйгээр гэрээлсэн явдал маш их анхаарал татаж байгаа.

Нүүрсний дөчин их наядын хулгай иймэрхүү лоосуу, ужгийн замаар орсон учраас эдүгээ хүртэл Б.Ганхуягаас өөр хоригдсон хүнгүй, хулгайг үүрэх эзэнгүй байж байгаа.

Ийм байхаар яаж энэ улс оронд шударга ёс тогтож, хулгай луйврын зам эцэс болох юм бэ. УИХ-ын гишүүн явсан Д.Энхбат “Хулгайлцгааж л байна” гэсэн зохиолч М.Карамзиныг иш татан Монголын улс төр, төрийг өнөөдөр Ардын намчууд “Хулгайлцгааж л байна” гэсэн нь нэн үнэн, маш тодорхой юм.

А.Гансүх гэж хүн байдаг. Энэ хүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга байхад офтейк буюу нүүрсний нууц гэрээнүүд “үйлдвэрлэгдсэн” нь нууц биш.

Тэгвэл энэ хүнийг ногоон автобус оруулж ирсэн “Тэнүүн огоо”-гийн хувь эзэмшигч гэж мэдээлэгдэж байна. Энэ хүн арай “нууцлах” асуудлаар Д.Сумъяабазар, нэг ангийн гэгдэж байгаа Ж.Сүхбаатар нартаа багшилсан юм биш байгаа. Ингэж ард түмэн хардаж байна.

 Т. ЗАЛАА

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)