Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе
Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл явдал ямархуу дээд эрэмбэд очсоныг ертөнцөд нотолж байгаа явдал. Солонгосоос автобус нийлүүлсэн компанийн удирдлагыг авчраад, Монголд авчирсан “Тэнүүн огоо” гэгчийн захирал хамт байлцаад ард түмнээс хүлцэл өчив.
Гэвч хүлцэл өчсөн хэрнээ, автобусаа шинэ болохоо, мөн Монголд худлаа мэдээлэл түгээгдсэний улмаас нэр төрөө сэргээлгэх, шүүх цагдаад хандах маягийн асуудал болоод явчихлаа.
Ийм автобус авчирч нийлүүлж байгаа юм чинь метро баривал улсыг зад туух юм байна л даа гэж иргэд халаглан бачимдаж, хэлэх муу үгээ олж ядаж байна.
Хотын захиргаанаас мэдэгдэлэрхүү юм гаргаж, Түүндээ автобус худалдан авахад оролцсон албан тушаалтнуудыг шалгуулна гэж. Энэ маш зөв. Хотын дарга, түгжрэлийн сайд хоёр энэ автобусыг ийм үнээр ав гэж хэлээгүй л байх.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газар, Өмчийн харилцааны газрын удирдлагуудыг нэн даруй шалгах хэрэгтэй.
Ардын намын дарга Л. Оюун-Эрдэнэ удаа дараа хэлсэн. Намынхаа хэцүүтэй, авлига хулгайтайгаа тэмцэн хүчин мөхсөдөж байна. Ард түмнээсээ тусламж хүснэ гэж нэг бус мэдэгдсэн.
Тэр өдөр нь ирж байх шиг байна. Ерөнхий сайд ард түмнийхээ тусын тулд энэ оронд тогтсон элдэв булайтай тэмцэн байгаагийн илэрхийлэл нь түүний нэр хүндээр илэрхийлэгдэж байгаа. Учир нь тэрбээр тэргүүн улс төрчдийг ямагт толгойлсон нэр хүндийн үзүүлэлт гарч байгаа. Харамсалтай нь, түүний зүтгэл нам төрд наалдахгүй байгаа нь өөрийн нь хэлдгээр "амаргүй" байгаагийн нэг илэрхийлэл нь энэхүү автобусны хэрэг явдал болж байна.
Уг нь, Засгийн газар мөнгийг нь батлаад өгсөн, хариуцсан Түгжрэлийн яам, Хот, албан тушаалтнууд энэ худалдан авалтыг зөв, иргэдийн хяналт дор зохион байгуулаад , асуудлыг хууль дэг журмын хэм хэмжээнд захируулан явуулчихсан бол өнөөдөр ийм явдал үүсэхгүй байсан нь тодорхой.
Энэ учраас энэ хэргийг мандуулагсад, асуудлыг иймд хүргэсэн урагшгүй албатуудыг чөлөөлж, Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах нь хэнд ч нэхэгдсэн асуудал болж байгаад Засгийн тэргүүн бодитой шийдэл үзүүлэх биз ээ.
Нүүрсний дөчин дөрвөн их наядын хулгайг Ерөнхий сайд өөрөө шүгэлдэн зарласан. Үүнтэй хийх тэмцлээ хийсээр ч, ар араас нь ийм хэцүү асуудлууд ундарсаар. Монгол улсыг муухай харагдуулсан, иргэн , ард түмнийг хохироосон ийм хэргийг удаа дараа өдүүлэгчдэд зохих шийтгэлүүдийг ноогдуулах нь улс орны өнөөдрийн тэргүүн эрэмбийн эрх ашиг мөн нь гарцаагүй.
Тиймээс нийтийн эрх ашгийг хохироож, төсвийн мөнгөнөөс "хулгайлагсадтай" төр эвлэрэхгүй тэмцэх ёстой.
Одоо АТГ, ЭЦГ энэ асуудлын мөрөөр орж, үнэн мөнийг даруй олж, нийтэд мэдээлээсэй.
Б.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn
Ганхуяг хулгайчийн хууль бус үйлдлийг тухай бүр нь таслан зогсоож зохих шийтгэлийг ноондуулж байсан бол ингэж даврахгүй бөйсан байхаа .анх хятадаас оруулж ирсэн автобусны мөнгө маргаан данууоаад өөр маш их луйвар бөйсан шүү дээ одор хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шийдэн энэ хүэий залилан хулгай луйврыг таслан зогсоогоосой доо