Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардсан хөдөлгөөнд 100 сургууль нэгджээ

Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардсан хөдөлгөөнд 100 сургууль нэгджээ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос сарын дундаж цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж эхэлсэн.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хувьд “Эхэлж бид төсвийн орлогоо тэлж, ДНБ-ээ өсгөх ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Түүнээс багш нарын цалинг 1000 ам.доллар болгочихдог ид шидтэн байхгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэх тайлбар өгсөн. Харин багш нар шаардлагынхаа дагуу энэ сарын 5-ны өдрөөс ажил хаяхаа мэдэгдээд буй.

Ажил хаялтад өнөөдрийн байдлаар 100 гаруй сургууль, цэцэрлэг нэгдсэн бөгөөд өнөөдөр (2023.10.02) 11 цагаас Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаа цуглаан хийнэ. Энэ үеэр холбогдох шаардлагуудыг нэг хоногийн хугацаатай өгөх юм. Ингээд хүсэлт шаардлагын хариу хэрхэхээс хамааран аравдугаар сарын 5-ны өдөр эхлэхээр төлөвлөж буй ажил хаялт шийдэгдэнэ.

МБНҮЭХ-ноос гаргасан уриалгад "Сайд бодит байдлыг үнэлж, асуудлыг шийдэх арга зам эрэлхийлэхийн оронд хөнжлийнхөө хэрээр хөлөө жий хэмээн тавлаж сууна" гээд нэгдэн тэмцэцгээе хэмээн багш нараа уриалж байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)