"Тэнүүн Огоо"-ийн хоёр захирал, Нийслэлийн хоёр албан хаагчийг цагдан хорилоо
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн 80 автобус 400 сая төгрөг хүрэхгүй, хуучин автобус байна гэх шүүмжлэл гарсан. Үүнтэй холбогдуулан холбогдох хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсгээс өнгөрсөн шөнө “Автобусны” гэх хэрэгт холбогдох дөрвөн хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Тодруулбал, “Тэнүүн Огоо” ХХК-нд захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал (2017 оноос хойш) Ж.Эрдэнэбат нарыг түр цагдан хорьсон байна.
Эх сурвалж: IToim.mn