Эрчим хүчээ тэтгэдэггүй ажлын үзүүлэлттэй Н.Тавинбэх яаж энэ салбарыг урагшлуулах вэ дээ
Нүүрсний дөчин дөрвөн наядын хулгайн асуудлыг шийдэх шүүх хурлыг хойшлуулаад ирэх сарын адаг руу шидчихлээ. Аргагүй л дээ, гурав хоногийн дараа УИХ-ын чуулган эхлэх гэж байна.Үүнийг угтуулж хэрэг шийдэхэд хэцүү байх л даа.
Харин чуулганы индрээс хэргийг шийдэхийн агуулгыг нийгэмд шидсэн үгс хэлэгдэх биз. Дөчин дөрвөн их наядын хулгайн асуудлыг шийдэж чадахгүй, наймын найман жил засаглаж байгаа Ардын нам жижиг танхайн хэрэгтэй Даваагийн Мөнх-Эрдэнэд эр чадлаа гаргаад мөн ч даажинтай байх шиг. Ял эдэлж байгаа түүнийг журам зөрчсөн гээд эргэлт авахуулахгүй болгоод, эхнэр хүүхэд нь эрхтнүүдэд наминчлан ам өчгөө өгөөд л байна, Шүүхийн ерөнхийгөөс шалгахаар ажлын хэсэг явсан юм байх. Жигтэй хачин юм болсоор.
Өвөл болж, эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг цаг хаяанд ирлээ. Гэтэл энэ яамны сайд явсан, одоо ичихгүй төрийн нарийн бичгийн дарга хийж байгаа Н.Тавинбэх гэгч хүн хэвлэлд ярьж. Хэвлэлд өмнөх жилийнхээгээ л ярьж байна гэж тодотгосон байна лээ.
Энэ өвөл гал алдаж мэднэ шүү гэдгээ л ярьж, Н.Тавинбэх. Жил болгон Тавинбэхээс түгшүүр сонсох гэж ингээд алба тушаал сэлгүүлэн тарвалзуулдаг юм уу, Ардын нам. Хорин хувийн эх үүсвэр нөөц байх эрчим хүч, хориос илүү хувийн үргэлж алдагдалтай ажилладаг.
Дулааны станцийн төслүүд өч төчнөөн, дулаан гаргадаг нүүрс нь Монголоор нэг байгаа шүү дээ. Дөчин дөрвөн их наядаар нь шамшигдуулсан нүүрстэй, цаана нь ч өчнөөн төчнөөнөөрөө байхад улсаараа өвөл хөлдөж мэдэх тухай үлгэрийг Н.Тавинбэхээс жил бүр сонсдог мөн гашуун нийгэм ээ, их удирдагчид аа.
Тэлмэн, Багануур, Эрдэнэбүрэнгийн станциуд хаана байна, алга л байна шүү дээ, сонгуулиас сонгуульд л донгодоод байдаг. Ашиглалтад ордоггүй. Оруулдаггүй. Баялаг бүтээгч, татвар төлөгчдөө тонохоос өөрөөр урагшлахгүй байна шүү дээ. Сангажавын Баярцогт хэлсэн байна лээ. Сүүлийн долоон жилд валютын ханш дөчин хувь суларсан, авлигын индекс дөчин дөрвөөр ухарсан үзүүлэлттэй байгаа гэсэн байна лээ. Энэ үнэн шүү дээ. Ямар ч эргэлзээгүй. Ардын нам ингэж засаглаж байна.
Олигархи, өөрсдийн нь хөрөнгө улсаасаа баян болсон сайд нар л Ардын намын үзүүлэлт. Өчигдөр гэхэд “эргэлт.мн” сайтад Засгийн газрын барилгачин сайдуудын нийслэлээр дүүрэн барьсан өндөр барилгуудыг нэрлэсэн байна лээ. Өөрөөр гийгүүлсэн зүйлгүй найман жил засаглаж байна. Эрчим хүчээ тэтгэдэггүй ажлын үзүүлэлттэй Н. Тавинбэхтэй байхаар яаж энэ салбарын ажил урагшлах вэ дээ!
Б.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn