Долоон настай хүүгийн цогцос дэрсэн дундаас олдож, хойд аавыг нь саатуулжээ
Долоон настай хоёрдугаар ангийн сурагч З.С 2023 оны есдүгээр сарын 25-ны орой 17:00 цагаас хойш сураггүй алга болсон. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "БӨМБӨГТЭЙ ХӨШӨӨ"-ний ойролцоох гэрээсээ Даваа гарагт гарч яваад эргэж ирээгүй.
Хүүг албаныхан эрэн хайх ажиллагаа өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны үдээс хойш эхэлсэн. Улмаар цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан хүүг Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олжээ.
Уг хэрэгт холбогдуулан талийгаач хүүгийн хойд эцэг гэх 34 настай “Б” гэгчийг шалгаж эхэлсэн байна. Хүүг алга болох үед ээж нь Улаанбаатар хотод байсан бөгөөд талийгаачийг шалгагдаж эхэлсэн Б гэгчид бус, өөрийнхөө ахтай үлдээсэн юм байна.
Харин цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд нь тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: Eguur.mn