Б.Махбалыг сулласан шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргажээ
Б.Махбал ЗТХЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг хөнөөсөн.
Түүний үйлдсэн гэмт хэргийн хурал 11 удаа хойшилсны эцэст 2020 онд 11 жилийн ял оноосон. Гэвч тэрбээр уг ялаас гурван жилийг нь биеэр эдлээд өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 27-нд хугацаанаас өмнө суллалаа.
Тэгвэл Б.Махбалыг суллагдсанд Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхэд хандан гомдол гаргасан гэнэ. Өөрөөр хэлбэл Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан Багануур дүүргийн шүүхийн захирамжийг эсэргүүцжээ.