Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Д.Ууганбаяр: Tомоохон үйлдвэр бариад Монгол Улсын малыг 100 хувь вакцинжуулах зорилттой ажиллаж байна

Д.Ууганбаяр: Tомоохон үйлдвэр бариад Монгол Улсын малыг 100 хувь вакцинжуулах зорилттой ажиллаж байна

Засгийн газрын санхүүжилтээр 2015-2018 онд "Шүлхийгээс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн технологи ба ариутгал, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ" төслийг хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг шүлхийгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх судалгаа явуулсан байна. Улмаар дөрвөн технологи боловсруулж, лицензийн гэрээг "Биокомбинат" ТӨХХК-д шилжүүлжээ.

Вакцин үйлдвэрлэх бэлтгэл ажлын талаар "Биокомбинат" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ууганбаяр мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Шүлхийн вакцины үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаад явж байна. Гэхдээ шүлхийн вакциныг шууд үйлдвэрлэхэд төвөгтэй.

Монгол Улсад ямар төрлийн үүсгэгчээс шалтгаалж энэ өвчин гарч байгааг тогтооно. Тийм учраас үйлдвэрлэх үү, савлагааны үйлдвэр барих уу гэсэн хоёр сонголт дээр ярилцаж байна.

Савлагааны үйлдвэр барих нь вакциныг бэлэн байлгаж байгаад өвчин гарлаа гэхэд маш богино хугацаанд савлаад гаргана гэсэн үг.

Савлана гэдгийг ус савлахтай адил бодож болохгүй. Энэ бол нарийн технологийн горимтой, тодорхой нөхцөл шаардсан үйлдвэрлэл. Бид бэлтгэл ажил хангаж л байна. Тун удахгүй туршилтын үйлдвэрлэлээ явуулна.

Цаашид томоохон үйлдвэр бариад Монгол Улсын малыг 100 хувь вакцинжуулах зорилттой ажиллаж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)