Т.Бадамжунайн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ
Өчигдөр /2023.09.25/ Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай тархиндаа цус харваж, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр тусламж үйлчилгээ авсан нь үнэн, гэхдээ цус харвалт болоогүй, даралт нь хэлбэлзэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор УГТЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Түүнийг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас энэ оны дөрөвдүгээр сард авчирсан.
Түүний өмгөөлөгч яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр ирүүлснээр хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж байв.
Эх сурвалж: Tsahiur.mn