Аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаялт хийхээ мэдэгдлээ
Олон улсын багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр багш нар ажил хаялт зарлана гэлээ.
Тэд "Багш нар хуримтлал үүсэх нь бүү хэл амиа дөнгөж зогоох төдий байна. Үндсэн цалинг нэм гэдэг шаардлагыг тавьж байна. Багшийн хомсдол маш их үүссэн. Азтай нь гадагшаа гарч, хар ажил хийж байгаа.
Нэг багш өдөрт 90 хүүхэдтэй ажиллаж байна. Өглөө 45, өдөр 45 хүүхэдтэй ажилладаг. Гүйцэтгэлийн үнэлгээ анх маш гоё гарч ирж байсан. Бодит байдалдаа муу байна. Багшийн цалинг 1000 долларт хүргэхгүй бол Монголд багшлах хүн байхгүй боллоо. Бүгдээрээ солонгос руу гарч ажиллах нь" гэх мэтээр асуудлаа илэрхийллээ.
Мөн 1-2-р ангид ороод үзээрэй. Амьсгалах агаар байхгүй. Туслах багш бүү хэл, үндсэн багш ч олдохоо байсан. 40 минутад 60 хүүхдэд хүрч мэдлэг олгоно гэдэг байх боломжгүй. Үүнээс болж нэг багш 2-3 багшийн ажил хийж байна, байнга илүү цагаар ажилладаг" гэв.
Эх сурвалж: Eguur.mn
Эхлээд хүүхдэд олигтойхон хичээл заах хэрэгтэй.Зарим багш нэртэй юу чзаах аргагүй юмнууд зөндөө бнаа
Яг баярынхаа өдөр ажил хаяна гэж байна шд кк.та нараас бага цалинтай хүмүүс яах юм болж байна аа