Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

18-р сургуулийн нэг ангийн сурагчид юунаас хордсоныг тогтоохоор ажиллаж байна

18-р сургуулийн нэг ангийн сурагчид юунаас хордсоныг тогтоохоор ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн "Монгол бизнес" дээд сургуулийн байранд хичээллэж байсан зургаадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16-17 цагийн үед бөөлжиж, суулгасан гэх өгүүлэмжтэй эмнэлгийн тусламж дууджээ. Дуудлагын дагуу  НЭМГ, цагдаагийн байгууллагаас төлөөлөгч очсон байна. Цагдаагийнхан ангийг битүүмжилжээ.

Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэн үзлэгт хамруулсан ба дөрвөн хүүхэд зүрх дэлссэн учир үлдэж, бусад хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ. 

Хордлого юунаас болсныг тогтоохоор шинжилгээ авсан ба мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Энэ хүрээнд ангийн орчноос үнэрийн шинжилгээний дээж авч шинжээч томилсон. Мөн хүүхдүүд юунаас хордлого авсныг тодруулах шинжилгээ авсан. Шаардлагатай асууж тодруулах хүмүүсээс тайлбар мэдээлэл авч байна гэж мэдээллээ.

Эх сурвалж: Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)