Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Б.Бат-Эрдэнэ ээ, улс төрөөс ч "зодог тайл"

Б.Бат-Эрдэнэ ээ, улс төрөөс ч "зодог тайл"

Шүүгдэгч Б.Ганхуяг сонирхолтой үг хэлсээр. 250 мянган гишүүнтэй нам маань гэж шүүхийн танхимд асуудал тавьж байна. Зарчмын хувьд гэж хэлж байна лээ. Дөчин тэрбумын асуудал над нарт хамаардаг юм байгаа биз, дөчин их наядын нь асуудал хаана байна гэж асуулаа. Асуулаа гэдэг нь нийгэм, мөн намаасаа эрэгдэж байгаа асуудал гэдгээр ойлгогдож байгаа юм.

Ер нь, тэгээд Б.Ганхуягийн хэлсэн зарчмын хувьд гээд асуудал нэхвэл хариулт эрсэн олон зүйл байна. Хотын дарга метро барина гээд барим тавим яриад эхэллээ. Зарчмын хувьд үүнийг Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар ярьж байх ёстой бус уу. Гэтэл тэр хүн энэ агуулгаар Д.Сумъяабазартай зэрэгцэн ярьж байхын оронд, тагт дээрээ “Зулай цагаан Алтай”-г дуулсан нь ард түмэнд ихээхэн сонирхогдож байх шиг.

Одоо ганцхан гэж нэг хуруугаа гозойлгосоор гишүүн, ОЛИМПИЗМЫН сайд болсон Б.Бат-Эрдэнийн ажлыг Д. Амарбаясгалан оройлох шинжтэй болоод явчихлаа. Олимпод манай улс цагаан хуудсаар орж мэдэх нь гэв үү дээ, үндэслэл яриад, энэ асуудлыг хариуцан толгойлж зүгшрүүлэн ажиллах байдалтайгаар нам төрийн дарга Д.Амарбаясгалан ажиллаж эхэлж байгаагаа дуулгаж байх шиг байна. Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ чухамдаа энэ асуудлыг юун Д. Амарбаясгаланг өнгөлзүүлэхгүйгээр хийж байх ёстой байх аа. Олимпод олон явж медаль хүртэж үзээгүй, зовлонг нь мэдэх, дөрвөн жил тутамд ямар их тэмүүлэл, хүлээлтийг тээн очдог хүн төрөлхтний наадам билээ дээ. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ төгөлдөр мэдмээр.

Оногдсон ажлаа хийгээсэй. Төрийн наадамд арван хэдэн жил азаргалахдаа өрсөлдөгч бөхдөө барьц өгдөггүй хүн шүү дээ. Яагаад бусдад барьц өгөх болтлоо доройтов, Ба аварга ажлаа эс хийж чадан, бусдад ацаглах дээрээ ирсэн бол шууд сайдын ажлаа өгөх хэрэгтэй. Үндэсний бөх тань завхраад, түрүү бөхүүд нь жил дараалан допинг гэгчтэй холбогдох боллоо. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн эрх мэдэл, сүр хүч Монгол наадмын дэвжээ, улс төр хоёрт гучин, дөчин жил жил ноёллоо.

Өөрийг тань өнөөдөрт залсан үндэсний энэ спортдоо допингийн асуудлаар хамгийн их явж, хэрэглэдэг, хэрэглэгддэггүй байхын заагийг энэ хүн л эрх зүйчлэн манлайлж баймаар, шийдмээр. Байдаггүй дээ. Олдохоороо өлдөхийн зовлон гэгч болоод л байх шиг. Х.Нямбаатар сайд өмнөд улсад ажиллаж байх шиг байна.

Прокурорынхонтой нь хамтран ажиллана гээд албан мэдээ нь явж байна лээ. Яг зөв, ажил нь. Гэтэл мөн дамаа төмөр замыг холбох терминалыг барина, энэ чиглэлээр ажиллана гээд явж байх шиг. С.Бямбацогт гэж зам тээвэрт урьд өмнө байгаагүй ажиллаж байгаа нийгмийн мэдээлэл түгээгдсэн сайд байгаа шүү дээ. Энэ сайд лавтайяа хүн урдуураа оруулж, ажлаа булаалгахаар идэвхгүй хүн биш харагддаг.

Тордайн Ганболд нарын арван гурван хүн Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргад үзээд “МСS”-ийн Д.Энхтүвшинд алдрыг хайрлаж. Энэ танхимын өмнөх дарга О.Амартүвшин мөн эл группийн угшилтай. Т. Дүүрэн гүйцэтгэх захирал мөн л “МСS”-ийн. Ажил л хийдэг улс Монголын нүүр царай баймаар байна. Түүнээс биш, олдохоороо өлдөхийн зовлонд ацаглагдмааргүй байна, монголчууд. Б. Ганхуяг манай нам хаана байна гээд, дөчин их наядын асуудлыг сөргүүлэн тавьж байна. Энэ бол Д.Амарбаясгалангийн хариулах асуудал мөн байх магадтай. Энэ хүн МАН-ыг сүүлийн олон он жилүүдэд үнэмлэхүй оройлон манлайлж байгаа.

Б.БАЯР

Эх сурвалж: Amlalt.mn 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 2 0 Буруу 0 Гайхмаар 3 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (3)
  • Зочин • 1 жил - 66.181.161.172 Хариулах
    Хэр их допинг шаалгасаныг нь одоо хэн ч мэдэхгүй шүү.Ямар шинжилгээ иймээ тиймээ юм байсан биш.
  • Дашхорол • 1 жил - 103.57.94.18 Хариулах
    Улс төрд эзэгнэсэн гэнэ үү худал байлгүй стадионд л нилээд хэдэн жил хүнтэй зууралдсан байх Данигаагийн хэлдгээр мэхгүй золиг билээ за яахав яахав өөрөө мэдэж
  • Зочин • 1 жил - 66.181.161.36 Хариулах
    Ene ovgon judogoor olimpd ylj uzsen ymu zaluudaa judogoor olimp delhiid shal l archdag bsn gsn