Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Гурван настай хүүг зодсон М.Энхбилэг давж заалджээ

Гурван настай хүүг зодсон М.Энхбилэг давж заалджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн М.Энхбилэг нь “Гурван настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй М.Энхбилэгийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс есөн жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.

Эх сурвалж: Tsahiur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (2)
  • Монгол • 1 жил - 202.21.124.132 Хариулах
    Ичдэгүй хог наад новшийнхоо бөөрийг зарж тэр хүүгийн эмчилгээг хийлгэ
  • Зочин • 1 жил - 43.242.243.63 Хариулах
    Нялх хүүхэд амьдарах баталгаагүй олон удаа биеэ сийчүүлэн бж үхэлтэй тэмцэж бхд энэ алуурчин одоо юу вэ наад хүүрээ шууд буудаач