Хутга барин, автомашинаар бусдыг хөөсөн иргэнийг шалгаж байна
Өчигдөр буюу есдүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ЭХЭМҮТ-ийн орчимд машинтай хоёр иргэн замаар явж байсан энгийн иргэд рүү хутга барин дайрч, машинаар хөөж буй бичлэг цахим орчинд тархсан.
Камерын бичлэгт, цайвар өнгийн хашааны хажууд зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн рүү нэгэн этгээд автомашинаас гарч ирэн халдахыг оролдох
Уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж тус хэргийн үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, эрүүгийн хуульд заасны дагуу шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Eguur.mn