Талууд "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэхээр тохиролцжээ
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийн хэсэг, ил уурхайн уулын ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт ажил хаялт зарласан.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭХ-оос ажил хаялтаа зогсоож, хамтын гэрээний хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Эхний ээлжид ажилчдын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 30 хувь нэмэгдүүлэхээр болсон байна.
Хэлэлцээр цааш үргэлжлэх бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээнд өөрчлөлт оруулах, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаад байсан билээ.