Ирэх онд зургаан тэрбум долларын өр тэглэнэ
Ирэх онд манай улс нийт зургаан тэрбум ам.долларын хэд хэдэн томоохон зээлүүдийг төлнө.
Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүхдорж "2020 онд "Чингис бонд"-ын нэг тэрбум ам.долларыг төлөх ёстой байсан ч өнгөрсөн жилүүдэд 877 тэрбум долларыг л төлсөн.
Ингэхээр ирэх онд буюу 12 дугаар сарын 3-нд 133 тэрбум ам.долларыг төлөх үлдсэн байна. Гэхдээ валютын нөөцөд хэт их дарамт үүсгэхээр байвал дээрх зээлүүдийг дахин сунгах арга хэмжээг авна.
Энэхүү зургаан тэрбум төгрөгийн хоёр тэрбум нь Монголбанк Хятад улсын Ардын банктай хийсэн свопын зээл юм. Үүнийг Монголбанк сунгахаар болж байх шиг байна лээ.
Засгийн газрын хувьд “Гэрэгэ” бондын 533 сая ам долларыг төлнө. Үүний тодорхой хэсгийг нь төлж үлдсэн хэсгийг нь дахин санхүүжүүлэх тухай судалж байгаа. Харин "Самурай бонд"-ын өрийг тэглэнэ" гэв.