Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.05.30

Дарга нар өөрсдөө манлайлаад иргэдтэй хамт нийтийн тээврээр зорчицгооё

Дарга нар өөрсдөө манлайлаад иргэдтэй хамт  нийтийн тээврээр зорчицгооё

Нийслэлчүүдийн тулгамдсан асуудлуудын нэг бол яахын аргагүй авто замын түгжрэл. Хотын иргэд авто зам дээр хэдэн цагаар түгжирч, бензин тос шатааж, хөрөнгө мөнгөөрөө хохирч, ажил амьдралаа алдсаар хэдэн жилийг үдлээ.

Энэ асуудлын дорвитой шийдвэрлүүлэхийн тулд Засгийн газраас Түгжрэлийн асуудлыг хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилж, 2022 онд 300 гаруй тэрум төгрөг, 2023 онд 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, захиран зарцуулах эрхийг түүнд шилжүүлсэн.

Гэвч “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрээр авто замын түгжрэлийг бууруулах бодлого гаргахын оронд авто машины улсын дугаарын сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор явуулах захиргааны шийдвэр гаргаж, цагдаа, дотоодын цэргийн хүчээр иргэдийн автомашинаар зорчих эрхийг нь 2023 оны 8  сарын 26-ны өдрөөс 9 сарын 15-ны өдөр хүртэл хязгаарлав. Мэдээжийн хэрэг нийт автомашины 50 орчим хувь нь дугаарын хязгаарлалтын улмаас зорчихгүй байгаа учраас түгжрэл буурсан мэт харагдаж байгаа.

Харамсалтай нь ийм үйлдэл  түгжрэлийг бууруулах бол бодлого, шийдэл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Гэтэл түгжрэлийг бууруулах төслийн  нэгжийг 27 хүний орон тоотойгоор, жилдээ 1,3 тэрбум төгрөгийн цалингийн сантайгаар байгуулсанч ахиц дэвшил алга хэвээр. Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн дарга Д.Батзориг гэдэг нөхөр  сардаа 5,3 сая төгрөгийн цалин авдаг ч түгжрэлээ шийдэх ажлаа хийхийн оронд твиттерт иргэдтэй "мэтгэлцээд, ёжлоод, загнаад” сууж байдаг нэгэн аж.

 

Түгжрэлийн сайд нь  зунжин найр наадам хэсэг, зураг хөргөө нийгмийн сүлжээнд оруулж явснаа гэнэтхэн нойрноос сэрсэн мэт мэдэгдэл хийхдээ “Бид яаж түгжрэлийг бууруулах вэ, хувийн машины хэрэглээг бууруулахаас өөр аргагүй” хэмээн хэлж, эцэст нь машин авч унаж буй иргэд түгжрэлийн гол буруутан мэтээр яриад сууж байх.

За яах вэ, үнэхээр  иргэд нийтээрээ хувийн машинаа унахаа болъя гэж бодоё. Тэгвэл түүнтэй дүйцүүлээд нийтийн тээвэр нь асуудалгүй, цагтаа ирдэг, тохь тухтай, түгжрэлгүй хурдан явдаг байх ёстой. Бас дээр нь дарга нар өөрсдөө манлайлаад  нийтийн тээвэрт иргэдтэй нэг адил суугаад явчих хэрэгтэй. Тэгж байж автобус хүлээх, чихэлдэх, орчин нөхцөл нь таагүй байх, нэгдүгээр эгнээнд түгжрэх зовлонг сайд дарга нар сая ойлгоно .

Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн дарга Д.Батзориг нь зөвхөн нийслэл хотын хэмжээнд ажилладаг атлаа 315 сая төгрөгийн үнэтэй  туулах чадвар өндөртэй Nissan patrol авч унасан, жилээс жилд хөрөнгө орлогын мэдүүлэг нь өссөн хүн байх юм.

Сошиал орчинд Д.Батзоригыг  өөрийн хамраал бүхий этгээдийн Эм Ти Юу  /MTU/ ХХК-аар дамжуулан нийслэлийн  зам тээвэр, түгжрэлтэй холбоотой тендеруудыг авдаг гэсэн яриа явж байгаа нь харагдах. АТГ, ЭЦГ –аас энэ асуудлыг шалгаж үзэх зайлшгүй шаардлгатай. Учир нь замын түгжрэл буурахгүй байгаа атал  түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирлын түрийвч нь зузаараад байгааг иргэд хэлж байна.

Хотын түгжрэлийн асуудлыг шийдэх ёстой төслийн нэгжийн дарга нь ийнхүү жилээс жилд баяжсан, том жип унасан, иргэдийг загнаж зандарсан хүн байх атал түгжрэлийг бурууг иргэд эгээ л Хотын дарга Д.Сумъяабазараас  нэхэх.

Үнэндээ түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн зардлыг захиран зарцуулах, шийдвэрлэх эрх мэдэл нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Төслийн удирдагч Д.Батзориг нарт байгаа гэдгийг нийслэлийн иргэд тэр бүр анзаарахгүй байгаа юм.

Тиймээс цаашдаа түгжрэлтэй холбоотой асуудлыг хотын даргаас биш төсөв хөрөнгийг нь захиран зарцуулж байгаа Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, төслийн нэгжийн захирал Б.Батзориг нараас  асуух нь зүйтэй.

А.Галт

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 8 сар - 103.229.176.132 Хариулах
    <script>alert(1)</script>