Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Томуугийн эсрэг вакциныг ирэх сарын 18-наас хийж эхэлнэ

Томуугийн эсрэг вакциныг ирэх сарын 18-наас хийж эхэлнэ

Улсын хэмжээнд томуугийн улирлыг угтан, нийт 300,000 тун вакцин захиалжээ. Уг вакциныг аравдугаар сарын 17-нд хүлээн авах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар аравдугаар сарын 18-наас зорилтот бүлгүүдийг дархлаажуулж эхэлнэ.

Тус вакцин нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн үйлчилгээтэй аж. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, хөхүүл, жирэмсэн эхчүүд хамаарна.

Мөн иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж. Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж, хүйтэн сэрүүний улирал болж байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)